Мэдээ мэдээлэл
БАЯНХУТАГ, БИНДЭР, НОРОВЛИН СУМДАД 80 МОРИНЫ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ОЛОН ҮЙЛДЭЛТ ТРАКТОР ОЛГОЛОО
2024.08.26
Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санаачилгаар “Шинэ хөдөө хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн сайдын багцаас Баянхутаг, Биндэр, Норовлин суманд 80 морины хүчин чадалтай олон үйлдэлт трактор олголоо. Тус трактор нь тусгай зориулалтын урдаа экскэтэй, хойноо мод тарих болон шонгийн нүх ухах тусгай өрөмтэй, газар шорооны ажил, хөдөө аж ахуйн салбарт ашиглах бүрэн боломжтой юм.
Эхний ээлжинд Баянхутаг, Биндэр суманд олгоод байсан бол өнөөдөр Норовлин суманд хүлээлгэн өглөө.



