Мэдээ мэдээлэл
"АХМАД ДАЙЧДЫН ЦОГЦОЛБОР"-Т ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024.08.24
Одоогоос 85 жилийн тэртээ Дорнод монголын хил хязгаар, Халхын гол орчимд Монгол-Зөвлөлийн дайчид мөр зэрэгцэн тулалдаж, хамтын ялалтыг байгуулсан юм. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч төлөвлөгөөт ажлууд шат дараатай хэрэгжиж байна. Ойн хүрээнд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа Хэнтий аймагт үргэлжилж байна. Хэнтий аймгийн Чингис хотод байрлах "Ахмад дайчдын цогцолбор"-т Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХЯ, ЗХЖШ, ойг зохион байгуулах хорооны гишүүд, Аймгийн удирдлага, дайнд оролцогчдын үр хүүхдүүд, орон нутгийн иргэд, ОХУ-ын Буриад Улсын Засгийн газрын гишүүн Монгол Улстай хамтын ажиллагааны Сайд Д.Ж.Чириповоор ахлуулсан төлөөлөгчид, авто уралдаанд оролцогчид, ахмад дайчдын төлөөлөл цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.