Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМГИЙН БЭРХ ХОТ ДАХЬ ДУЛААНЫ СТАНЦЫН НЭЭЛТ БОЛЛОО

2024.06.23
Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус станцын нээлтэд оролцлоо.
Дулааны шинэ станц ашиглалтад орсноор:


Орон нутагт 48 ажлын байр шинээр нэмэгдэнэ.

Тус ажлыг Эрчим хүчний яамны захиалгаар "ЭНЕРГОСЕРВИСМОНТАЖ" ХХК гүйцэтгэжээ. Дашрамд сонирхуулахад анх 1985 онд Бэрх хотын дулааны станц баригдаж байсан түүхтэй. Тэр үеэс хойш 39 жилийн дараа ийнхүү шинэ дулааны станцыг ашиглалтад орууллаа.




