ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2024.06.21
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын инженерийн байгууламжид үзлэг шалгалт хийх ажлыг 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Үүний хүрээнд Хэрлэн сумын төрийн болон аж ахуйн нэгжийн барилга байгууламжийн зоорины давхар болон үерийн далан, зам, ус зайлуулах зориулалттай инженерийн байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдалд албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлж байна.