ОЛОН УЛСЫН "АЛТАРГАНА-2024" НААДМЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2024.06.17
Буриад түмний соёлын өв уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулна.
Наадмын хүрээнд зохион байгуулагдах 21 тэмцээн уралдааны бүртгэл 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа бөгөөд 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.