Мэдээ мэдээлэл
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БУЙ ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2024.06.05
Хэнтий аймагт хэрэгжүүлж буй инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч зэрэг инженер техникийн ажилтан болон Эрчим хүчний яам, эрчим хүчний хөгжлийн төв, “Арван аймгийн Дулааны цахилгаан станц” барих төслийн багийнхантай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав уулзалт хийлээ.
Уулзалтаар төв коллекторын шугам сүлжээ, Хэрлэн сумын 1, 2, 3-р багийн гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтуудын ажлын явцыг танилцуулж, трасс зөвшилцлөө. Хэрлэн сумын 1 дүгээр баг (хийдийн суурин, шинэ нисэх, өргөө, хангамж)-ийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Компорт импекс” ХХК гүйцэтгэсэн бөгөөд зуухны барилга, 24 км дулааны шугам, 12 кмм цэвэр усны шугам ажлуудыг бүрэн хийж дуусгасан. Одоогоор Зуухны тоног төхөөрөмжийн туршилт тохируулга хийгдэж ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.
Харин тус сумын 2 дугаар багийн инженерийн шугам сүлжээний ажлыг “Солармед монгол” ХХК бүрэн хийж дуусгасан бөгөөд нийт 200 гаруй айл өрх шугам сүлжээнд холбогдох хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Уулзалтын дараа ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж Дулааны станцын ажлын явцтай танилцахаар боллоо.