“ҮЕР УСНЫ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ХАНГАХ” АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2024.06.04
Аймгийн Онцгой комиссын дарга Ц.Чогсомжавын тушаалаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан “Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, удирдлага зохион байгуулалтаар хангах” ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа хийлээ. Хурлаар аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Бат-Эрдэнэ хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулав. Уг ажлын хэсэг 2024 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүртэлх ажиллана.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ зун хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бөгөөд иймд ард иргэдийг гэнэтийн ус ихтэй аадар бороо, нөөлөг салхи зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх шаардлагатай байгаа юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд үер, усны ослоор 800 гаруй хүн амиа алдсан бөгөөд үүний 20 орчим хувь нь хүүхэд байна.