ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙГ ТӨВИЙН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

2024.06.04
Гэр хорооллын айл өрхийг төвийн инженерийн шугам сүлжээнд холбох талаар иргэдэд мэдээлэл өгөх уулзалт эхэллээ. Тус арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав үг хэлэв. Аймгийн хэмжээнд Хэрлэн сумын 1, 2 дугаар багийг инженерийн шугам сүлжээнд бүрэн холбоод байгаа бөгөөд 3, 4 дүгээр багийг холбох ажлыг энэ онд эхлүүлэх юм. Ташрамд дурдахад, 2018 оноос аймгийн удирдлагууд дэд бүтцэд илүүтэй анхаарч нийт сумдаа төвлөрсөн дулаан, 10 сумыг бохирын шугам сүлжээнд бүрэн холбоод байна.