“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ИРГЭН” ХЭНТИЙ АЙМГИЙН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ДАШДАВААГИЙН ТҮВШИНЖАРГАЛ

2024.06.02
Хан Хэнтий нутагтаа биеийн тамир спортыг хөгжүүлэх, волейболын спортыг хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, өндөр зэрэглэлтэй багш дасгалжуулагчид, баг тамирчдыг тасралтгүй, залгамж халаатай бэлтгэн, баг тамирчдыг тасралтгүй хөгжүүлж, аймаг, бүс, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцоход үнэтэй хувь нэмэр оруулан хүүхдийг хөгжил, оролцоог ханган амжилттай ажиллаж байгаад талархаж “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ИРГЭН”-ээр батламжилсан байна.
Хэнтий аймгийн Волейболын Холбоо нь:
-Волейболын спортыг эрдэм шинжилгээ, анагаах ухаантай хослуулан хөгжүүлж, магадлан итгэмжлэгдсэн клубын системийг нэвтрүүлэх,
-Бага насны хүүхдүүдийг нийгэмшүүлэх, өөртөө итгэлтэй, бие бялдрын зөв хөгжилтэй бие хүн болгон төлөвшүүлэх,
-Хүүхэд, залуусын дэлгэцийн хамаарлыг багасгаж, амьдралын зөв хэв маягт оруулж, төлөвшүүлэн, хөгжүүлэх,
-Орчин цагийн залуусын аливаа сөрөг хандлага, хорт зуршил, сэтгэцийн хэвийн бус нөхцөл байдлыг саармагжуулах нийгмийн салбар болох урлаг, спортыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх,
-Волейболыг бүх нийтийн болон гэр бүлийн спорт болгон хөгжүүлэх зорилгоор ХААН БӨМБӨГ хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан 4 жилийн хугацаатай амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
-Хэнтий аймгийн Волейболын Холбоо Монгол улсдаа Ахмадууд, Залуучууд, Идэрчүүд Өсвөр үеийн Волейболчид олон удаа аваргаар шалгарсан, олон шилдэг багш дасгалжуулагчид, баг тамирчид спортын алдартнууд төрөн гарч, аймаг орон нутгийнхаа нэр алдрыг цууриатуулж өнөөдрийг хүртэл амжилтын буухиа тасраагүй шилдэг Спортын Холбоо билээ.