МӨРӨН СУМ: ЭЛСНИЙ НҮҮДЛЭЭС ХАМГААЛАХ ЗОРИЛГООР СУМЫН ТӨВИЙНХӨӨ ХОЙД ТАЛД НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛЖ БАЙНА

2024.05.20
“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сум энэ онд 17,500 ширхэг мод тарихаас 1000 гаруй модыг цэцэрлэгт хүрээлэн болон нийтийн эзэмшлийн талбайд тарьжээ.
Мөн аймаг орон нутгаас хэрэгжүүлж буй “Нэг байгууллага нэг цэцэрлэгт хүрээлэн” аяны хүрээнд сумын төвийн 10 хэсэгт болон сумынхаа хойд талд элсний нүүдлээс хамгаалах, салхины хүчийг сааруулах зорилгоор ирээдүйд ногоон төгөл болгох 3 хэсэг газрыг хашаажуулан байгууллагуудад хариуцуулж улиас мод тарьсан байна. Зөвхөн модоо тариад зогсохгүй 7 хоног бүр усалж, арчилж тордож байгаа юм. Одоогоор зөөврийн усаар усалж байгаа хэдий ч ОНСХ-ийн хөрөнгөөр усалгааны системийг цогцоор шийдэхээр болж ирэх долоо хоногоос ажлаа эхлүүлэхээр болжээ.