Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
2024.05.18
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллаж буй Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, жолооч ахлах ахлагч Ц.Ууган-Эрдэнэ-д “ЦЭРГИЙН ХҮНДЭТ” медаль хүртээлээ.