Мэдээ мэдээлэл
МӨРӨН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ИХ ЗАСВАР ХИЙЖ, ШҮДНИЙ КАБИНЕТ БАЙГУУЛЖЭЭ
2024.05.17
Мөрөн сумын эрүүл мэндийн төв 1937 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Одоогоор 18 эмч ажилтантайгаар сумын 1950 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. 2023 онд орон нутгийн төсвийн 340 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийснээр орчин нөхцөл сайжирч, иргэд үйлчлүүлэхэд тав тухтай болжээ. Мөн 2022 онд төвлөрсөн халаалтад холбогдсоноор халаалтын асуудалгүй, цэвэр тохилог орчныг бий болгож чадсан байна.
Сумын нийт хүүхдүүдийн 90 гаруй хувь нь амны хөндийн өвчлөлтэй байсан тул 2023 онд аймгийн Засаг даргын зүгээс тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, шүдний иж бүрэн кабинет байгуулжээ.
Орон нутагт ажиллах шүдний эмч дутагдалтай байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотны шүдний эмнэлэгтэй гэрээ байгуулж, улирал бүр мэргэжлийн эмч нарыг авч ирж, эмчилгээ үйлчилгээ үзүүлсээр байна.
Мөн ЭМТ-ийн удирдлагуудын зүгээс орон байрны асуудлыг нь шийдвэрлэж Баянхонгор аймаг, Галшар сумаас 2 эмч шилжүүлэн авч ажиллуулж байна.
Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулж байгаа асуудал шийдэлд тэмцээний хүрээнд хүүхдийн өрөөг тохижуулжээ.
+2