МӨРӨН СУМ ОРЧИН ҮЕИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН СУРГУУЛЬТАЙ БОЛЛОО

2024.05.17
Хэнтий аймгийн Мөрөн сумын ЕБС 1947 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд дотуур байр буюу бамын байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бол 77 жилийн дараа анх удаа шинэ сургуультай боллоо.
Энэхүү сургууль нь 200 хүүхдийн суудалтай, орчин үеийн стандартад нийцсэн анги танхим, урлаг заал, боловсон ариун цэврийн байгууламжтай. Улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн "Осибзт" ХХК-ийн зураг төслөөр, "Онон бридж" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Хэнтий аймгийн ГХБХБГ норм дүрмийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.
 
 
 
 
 
 
 
 
 
+17