"ТРИО" УРАН САЙХНЫ КИНОГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮД БОЛОН ТЭДГЭЭРИЙН ГЭР БҮЛИЙНХЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЛЭЭ

2024.05.14
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг хөндсөн “Трио” уран сайхны кино Чингис хотод гарч байна.
Энэхүү кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан бүтээл билээ. Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тоглосон бөгөөд жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн.
Тиймээс орон нутгийн хүүхдүүдэд энэхүү киног үзүүлж байгаа явдалд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав явдалд талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүссэн юм. Мөн орон нутгийн дэмжлэгтэйгээр тус киног тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдгээрийн аав ээж гэр бүлүүдэд 2 удаа үнэ төлбөргүйгээр үзүүллээ.
Хэнтий аймгийн хувьд сүүлийн 3 жил хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан. Тус жилийн хүрээнд Призм жүжгийн дугуйлантай хамтран үе тэнгийн дарамт, архи тамхины хор уршгийг талаар 2 жүжиг бүтээж, олны хүртээл болгоод байгаа билээ.