ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д ТЭМЖҮҮЖИН СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЭЭ

2024.05.13
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилготой Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор 6 дах жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээнд 8 багийн, баг тамирчид оролцсоноос нэгдүгээр байранд Тэмүүжин сургууль, хоёрдугаар байранд Дадал сум, гуравдугаар байранд Бэрх хотын ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид тус тус тэргүүлжээ. Харин дөрөвдүгээр байрыг Хан Хэнтий цогцолбор сургуулийн баг тамирчид эзэлсэн байна.
Тэмцээнээс шалгарсан баг тамирчид аймаг орон нутгийнхаа нэрийн өмнөөс улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
 
 
 
 
 
 
 
 
 
+5