ЭХ ХЭЛНИЙ БАГИЙН ОЛИМПИАДЫГ ГАЛТ ТЭРГЭНД ЗОХИОН ЯВУУЛЛАА

2024.05.12
Бор-Өндөр сум нь Хэнтий аймгийн сумдаас төмөр замын өртөөтэй цор ганц сум гэдгээрээ онцлог. Энэ давуу талыг ашиглан үндэсний бичиг үсгийн баярын зохион байгуулагч болон тус сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан сурагч, төрийн албан хаагчдын дунд өрнүүлж буй багийн олимпиадыг Бор-Өндөр өртөөтэй хамтран галт тэргэнд зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд галт тэргэнд олимпиад зохион байгуулж буй явдал анх удаагийнх болов уу хэмээн шүүгч, багш, сурагчид хэлж байлаа. Мөн сурагчид танхимаар олимпиад өгөхтэй харьцуулахад илүү тайван, амар байгаа талаар сэтгэгдлээсээ хуваалцав.