БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН ШҮҮГЧИД БАГШ, СУРАГЧДЫН БҮТЭЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

2024.05.12
"Гандирсын ганган бичиг соёл мину" бичиг үсгийн баярын шүүгчээр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Болор цомын эзэн, яруу найрагч Н.Гантулга, Эх бичиг судлаач, уран бичээч Б.Алтантуяа, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн Төрийн архивын дарга Б.Мөнгөнцэцэг, БШУГ-ын Эх хэлний мэргэжилтэн З.Чулуунцэцэг нар ажиллаж байна.
Шүүгчид арга хэмжээний хүрээнд дэлгэгдсэн бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж шүүлт хийлээ.
18 сум ерөнхий боловсролын 25 сургуулийн 400 гаруй оролцогч Бор-Өндөр сумд хүрэлцэн ирээд байгаа билээ. ургууль тус бүрийн багш, сурагчид бие даан урласан болон хамтын бүтээлээрээ үзэсгэлэн гаргаад байна.
 
 
 
 
 
 
 
 
 
+42