“НОГООН ӨРХ 300” АЯНЫ ХҮРЭЭНД 300 ӨРХӨД 8 ТӨРЛИЙН ЖИМСНИЙ МОД ОЛГОЛОО

2024.05.11
Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын ЗДТГ-аас өнөөдөр "Хашаандаа сайхан амьдаръя-Ногоон өрх 300" үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгууллаа. Энэ үеэр хүлэмж, дагалдах хэрэгсэл, нарийн ногооны болон төмс хүнсний ногооны үр, үрсэлгээ, тасалгааны цэцэг болон, мандлын цэцгийн үр, үрсэлгээ, өрхийн аж ахуйн багаж тоног төхөөрөмж, модны суулгацны үзэсгэлэн, худалдаа явагдсан юм.
Тус сумаас энэ жилийн хувьд нийтийн эзэмшлийн талбайд мод нэмж тарихгүй харин өмнөх тарьсан модоо арчилж тордож ургуулахад анхаарч ажиллахаас гадна айл өрхийг мод тарихыг уриалж ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар “Ногоон өрх 300” аянгыг өрнүүлж 300 өрхөд 8 нэр төрлийн жимсний модны суулгац үнэгүй олгосон юм. Гэхдээ авсан модоо тарьж ургуулсан тохиолдол шагнаж урамшуулах, цаашид хашаа хороогоо эко болоход нь дэмжлэг үзүүлэх бол модоо ургуулаагүй тохиолдолд модны төлбөрийг буцаан нэхэмжлэхээр 3 талт хариуцлагын гэрээ байгуулжээ.
Хэрлэн сумын тухайд 2022 онд 48 мянган мод, 2023 онд 58 мянган мод тарьсан байна.
 
 
 
 
 
 
 
 
 
+31