Мэдээ мэдээлэл
4 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ОЛГОЛОО
2024.05.08
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Галшар, Бор-Өндөр, Дархан, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвүүдэд 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий пробокс маркийн автомашин гардууллаа.
Энэ жилийн хувьд өвөлжит хүндэрсэнтэй холбогдуулан сумдын ЭМТ-үүдийн автомашинууд нилээд эвдэрсэн байдаг. Тиймээс ЭМЯ-аас 3, 4 суманд туулах чадвар сайтай автомашиныг шийдсэн бол аймаг орон нутгийн зүгээс ойрын дуудлагад явахад шаардлагатай жижиг оврын 5 автомашиныг ийнхүү шийдвэрлэж байгаа юм. Мөн ирэх онд 5 автомашин шийдвэрлэнэ. Ингэснээр сумдын эрүүл мэндийн төвүүдийн автомашинууд 100 хувь шинэчлэгдэнэ гэдгийг аймгийн Засаг дарга яриандаа дурьсан юм.