АЙМГИЙН ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024.05.02
Аймгийн Дэд бүтцийн зөвлөл хуралдаж дараах хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн явцад нэмэлтээр хийгдэх шаардлагатай болсон дулааны худгуудын хаалт тоноглолуудын хэрэгцээ шаардлагыг судлан дахин хэлэлцэхээр болов. Мөн гэр хорооллын нарийн эгнээний шугамын трассын дагуух газар шорооны ажлын шороог зөөх нэмэлт зардлын тооцоог гаргахаар шийдвэрлэлээ.
Хэрлэн сумын үерийн хамгаалалтын байгууламжийн ажлын гүйцэтгэлийн талаар хэлэлцэж тавдугаар сарын 10-ны дотор эвдрэлийг засварлаж дуусгах үүрэг даалгавар өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 
+3