Мэдээ мэдээлэл
ГАЛШАР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМ ТАРИА ОЛГОЛОО
2024.04.26
Аймгийн Засаг дарга Галшар сумын Эрүүл мэндийн төвд 2.6 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр 1.0 сая төгрөгийн үнэ бүхий эм тариа олголоо. Мөн эмч, сувилагч ажилтнуудтай уулзалт хийж эмнэлгийн шинэ байрыг хуучин байртай холбох, пробокс автомашин олгох болсон талаар хэллээ. Тус эмнэлгийн шинэ байрны барилгын ажил ирэх тавдугаар сард дуусах юм.
+4