ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУНД СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.04.24
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл ТББ” хамтран зүүн бүсийн таван аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийг таниулан сурталчлах, хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Уг сургалт хэлэлцүүлэг өнөөдөр Хэнтий аймагт зохион байгуулагдлаа.
Сургалтыг нээж аймгийн Засаг дарга “Аймаг орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, спортоор дамжуулан нийгмийн идэвх оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хонхот бөмбөгийн УАШТ, ОУХМ П.Энхманлайн нэрэмжит ХБИ-ийн спортын анхдугаар наадмыг Чингис хотноо амжилттай зохион байгуулсан. Энэ мэт спортоор хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх идэвх оролцоог дээшлүүлэхэд анхаарч ажиллахаас гадна холбогдох байгууллагуудад бодлогын дэмжлэг үзүүлж, хяналт тавьж ажиллахаар төлөвлөөд байна” гэв.