ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД 10 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЛОО

2024.04.24
Аймаг орон нутгийн зүгээс төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах цаашлаад тэдний нийгмийн баталгааг хангахад ач холбогдол өгөн ажиллаж буй. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга төрийн байгууллагуудыг дутагдалтай байгаа болон шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна. Тодруулбал, нөүтбүүк түүний дагалдах хэрэгсэл, принтер, суурин компьютер зэрэг нийт 65 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг энэ жил тодорхой байгууллагын албан хаагчдад олгох юм. Энэ хүрээнд өчигдөр (2024.04.22) Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад 8 сая төгрөгийн үнэ бүхий, өнөөдөр Цагдаагийн газрын албан хаагчдад 10 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж олголоо.
 
 
 
 
 
 
 
 
 
+2