УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2024.04.23
Хэнтий аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилготой хэд хэдэн хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 8 сая төгрөгийн үнэ бүхий компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Дашрамд сонордуулахад тус хэлтэс нь АЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд орчин нөхцөл нь хангалтгүй байснаас гадна архивын баримт материалаа хадгалах боломжгүй байсан юм.
Тиймээс 2022 оноос эхлэн улсын төсвийн 1,3 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр шинэ барилгын ажил эхлүүлж, хэдхэн сарын өмнө ашиглалтад ороод байгаа юм. Мөн иргэд, байгууллагын нэн чухал баримт бичгийг хадгалж хамгаалж байгаа гэдэг утгаар нь аймгийн Засаг даргын зүгээс 40 сая төгрөг шийдвэрлэж архивын стандартын шаардлагад нийцсэн нягтаршуулсан шүүгээгээр хангаснаас гадна “Зөгийн үүр” хөтөлбөрөөр тус байгууллагын 13 албан хаагчийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлжээ.
Улсын бүртгэлийн хэлтэст 92.0 мянган иргэний хувийн хэрэг, эд хөрөнгийн 29649 хувийн хэрэг, 2800 хуулийн этгээдийн эх нотлох цаасан хувийн хэргийн материалууд хадгалагддаг байна.
 
 
 
 
 
 
 
 
 
+3