ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.04.23
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын А/24 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна.
Уг ажлын хэсэг энэ сарын 22-нд Хэнтий аймагт ажиллаж аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг (НҮТББ)-ийн гүйцэтгэх захирал болон аймаг, сумдын сонгуулийн хороо, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг дээрх сургалтад хамрууллаа.