МАЛ АМЬТНЫ СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХЭД МЭРГЭЖЛИЙН АНГИ БҮЛГИЙГ ДАЙЧИЛНА

2024.04.22
Аймгийн Онцгой комисс хуралдаж дууслаа. Мал амьтны сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлэх хүрээнд Галшар суманд мэргэжлийн анги бүлэг дайчилж, орчны халдваргүйтгэлийн ажилд 2.3 тонн хлорын шохой авахаар шийдвэрлэлээ.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав малын зүй бус хорогдлын тоон мэдээ зөрдөг асуудалд АОК-ын сумд хариуцсан гишүүд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн энэ долоо хоногоос мал амьтны сэг зэмийн устгалын ажлын явцтай газар дээр нь танилцахаар сумдад ажиллахаар боллоо.