400.1 МЯНГАН ТОЛГОЙ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ УСТГААД БАЙНА

2024.04.22
Аймгийн Засаг даргын А/140 дүгээр “Мал, амьтны сэг зэм устгал, орчны халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 15 сум төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байна.
Аймгийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар нийт 914842 мянган толгой мал зүй бусаар хорогдсон. Одоогийн байдлаар 1065 хүний бүрэлдэхүүнтэй ажлын 50 хэсэг устгалын 102 цэгт ажиллаж 400.1 мянган толгой малын сэг зэмийг устгаад байна. Ажлын гүйцэтгэл 43.7 хувьтай үргэлжилж байна.
Мөн 314 машин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 148.6 мян.мкв талбайд орчны халдваргүйтгэл хийсэн.