МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР УЛСЫН ШУУРХАЙ ШТАБ ИРЭХ 7 ХОНОГТ 21 АЙМАГТ АЖИЛЛАНА

2024.04.19
Улсын онцгой комиссын шуурхай штабаас 21 аймгийн шуурхай штабтай цахимаар хуралдлаа. Малын сэг зэм устгалын ажлыг 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор дуусгах үүрэг чиглэл өгсөн боловч улсын хэмжээнд хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Тиймээс энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын ОК, Шуурхай штабаас ажлын хэсэг 4 бүсд хуваагдан 7 хоногийн хугацаатай газар дээр нь ажиллахаар болсон байна.
Энэ үеэр малын сэг зэм устгах ажлыг эрчимжүүлэх, ажлын явцад хяналт тавих, малын өвчлөлтэй холбоотой авч байгаа арга хэмжээ, гар түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сум, багт хийж байгаа ажлыг газар дээр нь шалгана.