НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САН ХЭНТИЙ АЙМАГ ХООРОНДЫН ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 2024-2025 ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2024.04.18
НҮБ-ын Хүүхдийн сангийн зочид төлөөлөгчидтэй уулзалт хийж түншлэл, хамтын ажиллагааны 2024-2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Уг төлөвлөгөөний төслийг өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох байгууллага дарга, албан тушаалтнууд НҮБХС-тай цахим хурал хийж хэлэлцсэн байдаг. Тэгвэл өнөөдөр уг төлөвлөгөөг баталлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд
- Эрүүл мэнд хоол тэжээл
- Боловсрол, өсвөр үеийнхний хөгжил, оролцоо, цахим шилжилт
- Хүүхэд хамгаалал
- Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй
- Уур амьсгалын өөрчлөлт
- Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн тусламж гэсэн 6 дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 23 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх юм.