ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН САЛБАР БОР-ӨНДӨР СУМАНД БАЙГУУЛАГДЛАА

2024.04.16

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь статистик судалгаагаар 8897 хүн амтай хэдий ч 15000 гаруй иргэд оршин суудаг гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс аймгийн Засаг дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан гэрээний хүрээнд Хууль зүйн туслалцааны төвийн салбарыг Бор-Өндөр суманд байгууллаа. Энэхүү төвөөр дамжуулан иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, төлбөрийн чадваргүй болон хуульд заасан зорилтод бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд Улсын өмгөөлөгчөөр тус сумын Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Л.Номин-Эрдэнэ ажиллаж байна.