ХЭНТИЙ АЙМГИЙН ХАРЪЯАТ ГЕНЕРАЛ ЦОЛТОЙ ЭРХМҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024.04.16
Монгол Улсад генерал цол хүртээж эхэлсний 80 жилийн ой “Монгол генералын өдөр” энэ сард тохиож буйтай холбогдуулан Хэнтий аймгаас төрөн гарсан генерал цолтой эрхмүүдэд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон АЗДТГ-ын дарга Ж.Гантулга, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэнддорж нар хүндэтгэл үзүүллээ.
Генерал цолыг 1944 оны 04 дүгээр сарын 28-нд анх 11 хүнд хүртээж эхэлсэн бөгөөд Хэнтий аймгаас дараах найман эрхэм генерал цол хүртээд байна. Үүнд,
Хошууч генерал Ж.Болд,
Хошууч генерал О.Энхбаяр
Бригадын генерал Л.Онцгойбаяр
Бригадын генерал А.Дулаанжаргал
Бригадын генерал Н.Ганболд
Бригадын генерал Б.Батхүү
Бригадын генерал Х.Батбилэг
Бригадын генерал Л.Алтангэрэл нар хүртжээ.