Мэдээ мэдээлэл
ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
2024.04.16
Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор “Зүүн бүсийн аварга шалгаруулах үсчин, гоо засалчдын анхдугаар тэмцээн” өнөөдөр Чингис хотноо болж байна. Тэмцээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 60 орчим артист, 6 төрөлд өрсөлдөж байгаа бөгөөд шүүгчээр “Алтан гар” Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны 12 шүүгч, багш нар ажиллаж байгаа юм.
Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан оролцож баяр хүргэсний зэрэгцээ “энэхүү тэмцээн нь өрсөлдөх гэхээсээ илүүтэй биеэ биеэсээ суралцан, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, дэлхийн загварын чиг хандлагатай зэрэгцэн алхах боломжийг бий болгон, өөрсдийнхөө ажил мэргэжлийг таниулан сурталчилж, олон нийтийн гоо зүйн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ болно хэмээн үзэж байна” гэсэн юм.