ХУРДАН-ХЯЛБАР

2024.04.16
Хэнтий аймгийн Автотээврийн төвд 24 цаг ажиллах Хурдан төвийн "Киоск машин"-ыг байрлууллаа. Тус машинаас лавлагаа тодорхойлолт, цахим гарын үсэг, улсын бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээ, татвар, шүүхийн тэмдэгтийн хураамж, жолооны үнэмлэх захиалах, автомашины татвар торгууль төлөх, хот хоорондын авто зам ашигласны төлбөр төлөх боломжтойгоос гадна зээл авах /TAPPAY/, хот хоорондын автобусны билет захиалах, үүрэн телефоны нэгж, дата авах, төлбөр төлөх, шуурхай зарын үйлчилгээ, автомашинаа даатгуулах боломжтой.