2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2024.04.12
Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хурлаар АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар танилцуулга мэдээлэл өгч, агентлагийн дарга нарт анхаарах асуудлуудын талаар зөвлөлөө.
2025 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй холбоотой хийгдсэн ажлууд:
1. Сангийн яамнаас “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба цахим шинэчлэл” чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалтанд 18 сум 5 тосгоны хөрөнгө оруулалт, төлөвлөт хариуцсан албан хаагчдыг хамруулсан.
2. Сумдын Засаг дарга нартай цахим уулзалт зохион байгуулаж 2025 оны улсын төсөвт суулгах ажлуудыг тохирсон.
3. 2025 оны төлөвлөлтөнд оруулах ажлуудын зураг, төсөвүүд хийгдсэн.
• Цэвэр усны эх үүсвэрийн худаг шинээр гаргах, нөөцийн сан байгуулах зураг төслийн ажил /Хэнтий, Хэрлэн сум/
• Дулааны станцын 2 дугаар хэлхээний шугам засвар, шинэчлэл - 4 дүгээр ээлж /Хэнтий, Хэрлэн сум/
• Үерийн ус зайлуулах систем /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/
• Дотуур байрны барилга, 160 ор, гал тогоотой /Хэнтий, Биндэр сум/
• Хэрлэн 4 дүгээр сургуулийн дотуур байр, 100 ортой
• Сургуулийн барилга, 320 суудал /Хэнтий, Дархан сум/
• Сургуулийн барилгын өргөтгөл, 150 суудал /Хэнтий, Баянмөнх сум/
• Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хэнтий, Баянхутаг сум/
• Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хэнтий, Дэлгэрхаан сум/
• Боловсрол хөгжлийн төв /Хэнтий, Хэрлэн сум/
• Сургуулийн спорт заалны барилга /Хэнтий, Норовлин сум/
• Дотуур байрны барилга, 100 ортой /Хэнтий, Цэнхэрмандал сум/