Мэдээ мэдээлэл
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЪЯ” АЯН ХЭНТИЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ
2024.04.10
Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян өнөөдөр Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Аяны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Чогсомжав, БШУЯ-ны ШУТБИХХЗГ-ын дарга Д.Баттогтох болон эрдэмтэн докторууд оролцож байна.
Тус аян нь орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар баримталж буй төр, засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах, шинжлэх ухаан, технологи, инновацын соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийг хөгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бэхжүүлэх зорилготой аж.
Энэхүү аяны хүрээнд “бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт, гарц шийдэл” бодлогын хэлэлцүүлэг, иновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, Старт менторшип, Миний кодын эхлэл, элэгний хорт хавдар, шалтгаан, сэргийлэлт, эрт илрүүлэг сургалт, эмнэлзүй ба анагаахын судалгаа арга зүй, хог хаягдлын менежмет, Монголчуудын угийн бичиг зэрэг сургалтууд явагдаж байна.
Эдгээр сургалтууд Хан Хэнтий чуулга, ЭМГ, ХХҮГ, Хэрлэн 1 сургууль, БОАЖГ-ын хурлын танхимд тус тус зохион байгуулагдаж байгаа бөгөөд оройн 17 цаг хүртэл үргэлжилнэ.