ХОНХТОЙ БӨМБӨГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЧИНГИС ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2024.03.29
Монгол Улсын Хонхтой бөмбөгийн 2024 оны аварга шалгаруулах тэмцээн Чингис хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлт өнөөдөр 13:00 цагт Биеийн тамир спортын газарт боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож баг тамирчдад амжилт хүсэв.
Нийт найман аймаг, хоёр дүүргээс 80 орчим баг тамирчид өрсөлдөж байна. Тус тэмцээнийг уламжлал болгон зохион байгулдаг бөгөөд өнгөрсөн жил Увс аймагт зохиогдсон. Харин энэ жил Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газраас Монголын хонхтой бөмбөгийн холбоотой хамтран ес дэх удаагийн уг тэмцээнийг Чингис хотноо зохион байгуулж байна.