БАЯНМӨНХ СУМАНД 4 МАШИН, 10 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ЗАМ ГАРГАХ, ХИВЭГ ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024.02.21
Баянмөнх суманд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар улсын нөөцөөс 440 шуудай хивэг хуваарилагдаж ирснийг 1-р багт 126 шуудай, 2-р багт 178 шуудай, 3-р багт 134 шуудай, 4-р багт 2 шуудай хивэг хуваарилагдаж цас зудны нөхцөл байдлаас үүдэн орох гарах зам хаагдсан 152 өрхөд хивэг тэжээл хүргэх, 964 км зам гаргахаар ажлыг эхлүүлэн багийн дарга нараар ахлуулсан 3 ажлын хэсэг Баянбулаг, Хэрлэн, Дулаан багуудад туулах чадвар сайтай 2 авто машин, 1 ковш, 1 маяти маркийн машинаар нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.