"БАГАНУУР" ХК-ИЙН ХАМТ ОЛОН 160 ТН НҮҮРС, 20 ТН ХИВЭГ БОЛОН ЭД МАТЕРИАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2024.02.21
Хэнтий аймгийн Онцгой комиссоос аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад туслах хандивын аяныг өрнүүлэх уриалга гаргасан билээ. Уг уриалгыг дэмжиж "Багануур" ХК-ийн хамт олон Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшар, Жаргалтхаан сумд болон Өлзийт тосгонд нийт 160 тн нүүрс, 20 тн хивэг, нэмнээ, бээлий, дулаан гутал зэргийг хандивлалаа.
Хүнд хэцүү цаг үед малчин түмэндээ сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж байгаа Багануур ХК-ийн удирдлагууд, уурхайчиддаа болон тэдний гэр бүлийнхэнд талархал илэрхийлье.