ДАРХАН СУМАНД 150 ТОНН ТЭЖЭЭЛ, ТЭЖЭЭЛИЙН БУДАА ОЛГОЖ БАЙНА

2024.02.20
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны ахалж буй Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэлийн шуурхай бүлэг Хэнтий аймгийн Дархан суманд ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.
Сумын захиргаанаас малчдад 3900 боодол тэжээлийг хөнгөлөлттэй үнээр, 10 тонн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүй, 19 тонн хивэг тэжээлийг хөнгөлөлттэй үнээр иргэддээ олгосон байна.
Засгийн газрын тогтоолоор Хэнтий аймагт үнэ төлбөргүй олгож буй 100 тонн хивэг, тэжээлээс Дархан сумын 65 өрхөд 260 шуудайг хуваарилан олгож, 150 тонн тэжээл, тэжээлийн будааг Дархан сумын малчдад өгөхөөр шийдвэрлэв.
Дархан сумын хэмжээнд 1503 км замыг түрж гаргахад шаардлагатай том оврын хүчин чадал бүхий машин техникийг улсын Онцгой комиссоос шатахууны хамт шийдвэрлэсэн.
Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Галшар суманд ажиллахаар хөдлөөд байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам