Мэдээ мэдээлэл
БАЯНМӨНХ СУМЫН 152 ӨРХӨД ХИВЭГ ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
2024.02.20
Улсын болон аймгийн Онцгой комисс Баянмөнх суманд ажиллалаа. Энэ үеэр эхний ээлжид нэн шаардлагатай 152 өрхөд хивэг олгож байгаа бөгөөд машин техник явах боломжгүй айл өрхүүдэд хүргэж өгөхөөр болсон юм. Харин тэжээлийн хуваарилалтыг сум хариуцахаар болжээ.
Мөн тус сумын 1, 2, 3-р багуудад туулах чадвар сайтай хоёр техник, ажиллуулж 964 км зам, бэлчээрийн талбайг гаргахаар шийдвэрлэлээ.
Ажлын хэсэг Дархан, Галшар сумуудад үргэлжлүүлэн ажиллах бөгөөд эмнэлгийн тусламж авах шаардлагатай айл өрхүүд байвал Улсын онцгой комиссын ажлын хэсэгт багтаж буй эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээг очиж хүргэх аж.