Мэдээ мэдээлэл
УЛС, АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ЖАРГАЛТХААН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
2024.02.19
УОК болон аймгийн Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Хэнтий аймгийн өвөлжилт хүндэрсэн найман сум болох Дархан, Галшар, Баянхутаг, Баянмөнх, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баян-Адарга сумдад ажиллах юм.
Тэгвэл яг одоо Жаргалтхаан суманд ажиллаж сумын Онцгой комиссыг өргөтгөсөн хуралдааныг эхлүүлж байна. Ажлын хэсэгт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, ОБЕГ-ын захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Хурандаа Н.Чанцал, Зүүн бүсийн хөгжил хариуцсан ерөнхий сайдын зөвлөх У.Отгонбаяр болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, ОБГ-ын дарга, Хурандаа Ж.Эрдэнэбат нар багтаж байгаа юм. Мөн малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ГСҮТ, СЭМҮТ эмч нар явж байгаа юм.
Мөн энэхүү хуралдаанд Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Мөрөн сумдын Засаг дарга нар оролцож сум орон нутгийнхаа өвөлжилтийн нөхцөл байдлыг танилцуулж байна.