АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ УРАЛДААН ТЭМЦЭЭНҮҮДИЙГ ХОЙШЛУУЛЛАА

2024.02.16
Маргааш болох цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалан аймгийн хэмжээнд зохион байгуулагдах уралдаан, тэмцээнүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Тодруулбал:
- Хэнтий аймагт зохион байгуулагдах сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн
- 2 дугаар сарын 19-нд Батширээт суманд зохион байгуулагдах “Адуучин” тэмцээн
- 2 дугаар сарын 17-нд Дадал суманд зохиогдох “Адуучин” тэмцээн
- 2 дугаар сарын 17-нд Өлзийт тосгонд болох “Аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн”
- 2 дугаар сарын 17-нд Баянхутаг суманд зохион байгуулагдах сар шинийн баярт зориулсан “Шагайн харваа” тэмцээнүүдийг тус тус тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.
Мөн аймгийн төв болон сумдын хэмжээнд өөр зохион байгуулагдах тэмцээн уралдаан байгаа бол цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаж үзэн түр хугацаагаар хойшлуулахыг онцгой байдлын газраас анхаарууллаа.