ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2024.02.08
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа, БИЦУГ-ын дарга Х.Батсайхан нар өнөөдөр Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүн, аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл, зэвсэгт хүчний хөгжил, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтуудыг танилцуулсан юм.
Мөн Дэлгэрхаан сумын сум дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.