БУЯНТ БУУРАЛ АХМАД БАГШ Ч.ЦЭВЭЛ ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024.02.07
Хэрлэн сумын ахмад настан, тус сумын ИТХ-ын анхны төлөөлөгч, ахмад багш Чимэдцэрэнгийн Цэвэл гуайн гэрт Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав зочлон хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Ч.Цэвэл гуай өдгөө 90 насыг зооглож байгаа бөгөөд 1960-аад оноос эхлэн гавьяаны амралтад гартлаа Хэрлэн сумын Нэгдүгээр сургуульд багшилсан ахмад багш юм. 90 насыг хүрсэн ч үйл урлаж маахуур, бээлий, хүүхдийн тээг тоглоомыг төрөл бүрээр нь оёдог аж. Гэрт нь зочилсон хэн бүхэнд өөрийн бүтээлээс бэлэглэн орсон гарсан бүхний гарыг тэнийлгэдэг буянт буурал билээ.
Тэрбээр зорин ирж хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлж, хууч хөөрөн ажил үйлс бүтээх ном уншин сайн сайхныг ерөөсөөр үдэв.
Буянт буурлууд та бүхэн минь эрүүл энх, урт удаан наслах болтугай.