Мэдээ мэдээлэл
ХӨДӨЛМӨРЧ МАЛЧДЫН ӨЛГИЙ НУТАГ ӨМНӨДЭЛГЭР СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО
2024.02.06
Сар шинийн баярын босгон дээр Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан улс, аймаг, сумынхаа аварга малчдыг тодруулж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Хэнтий аймгаас 46 аймгийн аварга малчин тодорсны тав нь Өмнөдэлгэр сумаас тодорчээ. Өмнөдэлгэр сумын хувьд хамгийн олон малтай сумаар улсдаа 8 дахь жилдээ тэргүүлж байгаа юм.
1991 оноос хойш өдийг хүртэлх хугацаанд Өмнөдэлгэр сумаас улсын аварга малчин 9, аймгийн аварга малчин 48, сумын аварга малчин 205 тодорчээ. Тэгвэл тус сум отгон аймгийн аваргуудаа тодруулж, өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө. Тодруулбал:
- Баянзүрх багийн малчин Ц.Дамдинсүрэн
- Талын булаг багийн малчин Б.Алтанцаг
- Чандган багийн малчин С.Ганхуяг
- Төвийн багийн малчин В.Энхболд
- Гурванбаян багийн малчин Лувсангийн Гантулга нарыг “Аймгийн аварга малчин өрх”-өөр шагнажээ. Харин “Аймгийн алдарт уяач цол”-ыг Г.Дансрангүн хүртэж байна.
Мөн энэ үеэр төрийн дээд Алтангадас одонгоор Гомбын Сүхбаатар шагнагдсан бол 91 настай ахмад малчин Азай гуайд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүндэтгэл үзүүллээ.