ХЭРЛЭН СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН 2, АВАРГА ТАРИАЛАНЧ 1 ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2024.02.04
XVII жарны “Хилэнт эх” хэмээх “Модон луу” жилийн сар шинийн босгон дээр Хөдөө аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан аймгийн аварга малчин, тариаланчдад өнөөдрөөс шагналыг нь гаруулж, хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Тэгвэл Хэрлэн сумаас аймгийн аварга малчнаар Тахилгат тосгоны малчин Намжилдоржийн Нямсүрэн, түүний гэргий Дорждэрэмийн Содгэрэл, Өндөрхаан багийн малчин Жадамбаагийн Баярсайхан, эхнэр Сандагийн Отгончимэг нар тодорсон бол аймгийн аварга тариаланчаар Ишдамбын Цэвэлжид шалгарч шагналаа гардан авлаа.
Шагналыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын ИТХ-ын дарга Г.Бат-Эрдэнэ, сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Мөн энэ үеэр сумын аварга малчин, аварга саальчин, аварга тариаланч, аварга ногоочин, сумын алдарт уяач, мянгат малчдадаа шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ.