ТӨРИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2024.01.26
Аймгийн Засаг дарга сумдын Засаг даргатай Төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэх гэрээ байгуулах үйл ажиллагаа өнөөдөр АЗДТГ-ын Иргэний танхимд боллоо. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нийт 18 сумын Засаг дарга болон Бэрх хотын захирагчтай тус гэрээг байгууллаа. Мөн уг арга хэмжээний эхэнд аймгийн холбогдох газар, хэлтсүүд мэдээлэл хийсэн юм.