ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ 2024 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ

2024.01.23
Хэнтий аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2024 оны анхдугаар хуралдаанаа хийлээ.
Тус хурлаар 2023 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцсэн бөгөөд 2024 онд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр санал боловсруулан үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.