ХЭРЛЭН СУМЫН V ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЛЭЭ

2024.01.22
Хэрлэн сумын улсын тэргүүний V цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийг өнөөдөр хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг нар оролцож баяр хүргэв.
Тус өргөтгөлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Мандалт констракшн” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт нэмэгдэж багш сурагчид тав тухтай хичээллэх боломж бүрдээд байна.
62 жилийн түүхтэй тус цэцэрлэгт 2023-2024 оны хичээлийн жилд нийт 162 хүүхэд суралцаж байсан бол өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 50 хүүхдийн ороор өргөжиж 192 суралцагчтай болоод байна.
Ташрамд дурдахад, аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 34 байгууллага байгаагаас 17-оод нь өргөтгөл хийгээд байгаа бөгөөд энэ онд хоёр цэцэрлэгт өргөтгөл хийхээр төлөвлөөд байна.