ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦЫГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭНТИЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2024.01.18
Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төсөл Хэнтий аймагт хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатараас ажлын хэсэг ирж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхантай уулзалт хийлээ. Уулзалтаар “МонПЭН санаачилга”-ыг нэвтрүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
“МонПЭН санаачилга” төслийн гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
Төслийн хүрээнд Хэнтий аймгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд халдварт бус өвчлөл, зүрх судасны өвчний тандалт, сэргийлэлт, менежментийн чадавхийг бэхжүүлэх цогц сургалтыг нэгдүгээр сарын 17-ний өдрөөс нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.